Монголчууд эрт дээр үеэс уг
удмаа тэмдэглэн, ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай. Энэ тухай бид үе үеийн
сурвалж бичгээс харж болно. Тухайлбал, Монголын нууц товчоонд Чингис хааны дээд
өвөг Бөртэ Чоноос эхлэн 500 орчим жил үргэлжлэх 20 үеийн намтрыг товчоолон
дурдсан байдаг. Мөн XVI зууны эхэн үед Персийн
түүхч Рашид-Ад-дин Судрын чуулган зохиолдоо “Монгол аймгууд удам угсаагаа сайн
мэддэг байв. Учир нь Монголын язгууртнууд өвөг дээдсийнхээ угсаа гарвалыг нарийн чанд
баримталж, төрсөн хүүхэд болгоноо угсаа удамтай нь танилцуулж сургадаг
заншилтай байжээ.
Sunday, January 21, 2018
Tuesday, May 23, 2017
VIII БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ОРДНЫ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ НЭГЭН СУРВАЛЖИЙН МЭДЭЭГ НЯГТЛАХ НЬ
“tabidugar (tabu duγar), namadugar
(nayima duγar) düri-yin boγda gegegen-ten-ü lüngdün-iyer degedü ordun-u
doturaqi olan alban-u
kümün nar tus tus tušiyal-un
keyideg alba-iyan todurqayilan bičiju ergügsen-i qaγuluγsan danγsa” (Тавдугаар, наймдугаар дүрийн Богд гэгээнтэний лүндэнгээр Дээд ордны доторх
олон албаны хүн нар тус тусын тушаалын хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг
хуулсан данс)
хэмээх монголын түүхэнд холбогдох нэгэн сурвалж Монгол улсын үндэсний номын
сангийн Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөгт 1594/96 дугаартай хадгалагдаж байна.
Эл сурвалж нь 240мм х 240мм хэмжээтэй, өнгөлөг шар
торгоор хавтаслаж цэнхэр торгоор доторлосон, муутуу цаасан дээр худам монгол
бичгээр 13 мөрөөр тогтуун хичээнгүй янз бүрийн хэлбэрээр гаргацтай бичсэн 83
хуудас 161 тал гар бичмэл юм.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЛЭЭ ТӨВТЭЙ БОЛОВСРУУЛАХ НЬ “МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ, ЁС ЗАНШИЛ” ХИЧЭЭЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР
Түүхийн бус мэргэжлийн ангид
үзэж буй “Монголын түүх, соёл, ёс заншил”
хичээлийн агуулгыг илүү парагматик болгох хэрэгтэй. Өнөөгийн түүхийн
сургалтын үр дүн сайнгүй байгааг өмнөх жилүүдийн судалгаа харуулсан. Үүнийг
сайжруулах арга нь түүхийн хөтөлбөрийн агуулгыг хэрэглээнд суурилан өөрчлөх гэж
үзэж байна. Бид зарим сэдвийг ийнхүү өөрчлөн туршихад өмнөхөөс илүү үр дүн гарч
байгаа нь үүнийг баталж байна.
Wednesday, August 31, 2016
“МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ, ЁС ЗАНШИЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГЫН БИЕЛЭЛТИЙГ ДАВХАЦЛЫН ЗЭРГЭЭР ҮНЭЛСЭН НЬ
Түлхүүр үг: Сургалт, Монголын түүх, хөтөлбөр, зорилт
Сэдвийн үндэслэл: Монгол
улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх их, дээд сургуулийн түүхийн сургалтын
хөтөлбөрт нэгдсэн нэг дутагдал ажиглагдаж байгаа нь хөтөлбөрийн зорилго
тодорхойгүй, хэмжигдэхгүй байх, хөтөлбөрийн зорилгын биелэлтийг хянадаггүй
байдал гэж үзэж байна. Үүний улмаас ямар үр дүнд хүрэх нь мэдэгдэхгүй, үр дүн
хэрхэн илрэх нь ойлгомжгүй, суралцагчид хөтөлбөрийн зорилгыг биелүүлсэн эсэх нь
мэдэгдэхгүй байгаа нь эцэстээ сургалт үр
дүнтэй болж буй эсэхийг мэдэх боломжгүй болгодог. Бид нийгмийн болон хувь хүний
хэрэгцээ шаардлагыг сургалтын хөтөлбөрт зөв тусгаж, зорилгоо оновчтой,
хэмжигдэхүйц, биелэгдэхүйц тодорхойлж байх нь сургалтын үр дүнд шууд нөлөөлнө.
Тиймээс одоогийн сургалтын хөтөлбөрийг дахин эргэн харж, засч сайжруулах
хэрэгцээ зайлшгүй байгаа билээ.
Monday, March 2, 2015
Ургийн бичгийг сэргээн хөтлөх нь
Өдгөө Монголчууд ургийн овгоо
шинээр авах, ургийн бичиг хөтөлж, баяр хийх нь элбэг болжээ. Хүмүүс ургийн
бичгийг олон язаар хөтөлж байгаа боловч ихэнхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн
зурах үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Доктор А.Очир, Ж.Сэржээ нар монголчуудын
овгийн тухай судалгаа хийж ургийн бичиг хөтлөх зөвлөмжийг 1995 онд гаргасан.
Түүнээс хойш ургийн бичиг хөтлөх тухай олон товхимол гарсан боловч судалгаа
багатай, иргэдийн хувийн сонирхлоор бүтсэн зүйлүүд байна. Тиймээс бид энэ удаа
эдгээр зөвлөмжүүдийг харьцуулан үзэж басхүү оюутан сурагчдаар олон жил ургийн
бичиг хөтлүүлэх явцад гарсан авууштай санааг нэмэн боловсруулж дараах
аргачлалыг санал болгож байна.
Wednesday, February 25, 2015
МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫН ТУХАЙ
Монгол улсын төрийн дуулал нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн
эрхт байдлын бэлгэ тэмдэг, монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл,
эв нэгдэл шударга ёс, цог хийморийн бэлгэдэл болдог.
Монголчуудын анхны төрийн дуулал нь Эртний
сайхан хэмээх уртын дуу байсан гэж үздэг. 1930-аад
оны үеэс энэ дууг бараг дуулахаа больжээ. Тухайн үед феодалын үеийн дуу хэмээн
олон дууг жагсаалт гарган, намын тогтоолоор дуулахыг хорьж байсан агаад тэр
жагсаалтад энэ дууны нэр орсон эсэхийг тодорхойглж чадсангүй, аман сурвалжаар
хориотой дууны тоонд гарцаагүй орсон гэх авч Ц.Навагчамба агсны цуглуулгад
байдаг миний үзсэн жагсаалтад байхгүй байна[1]. Эртний сайхныг 1936 онд алдарт уртын дууч Магсар
хурцын Дугаржав монголын уртын дууны түүвэрт оруулан хэвлүүлсэн. Уг дууг төрийн найрын магнай дуу хэмээн найрын эхэнд
дуулдаг байжээ.
ШИНЭ ТОЛЬ
“Шинэ толь” нь 1913 оны 3 сарын 6-с
эхлэн сар бүр болон, хоёр сард нэг удаа
хэвлэгдсэн бөгөөд 1913 онд хэвлэгдсэн дөрвөн дугаар нь 23х15 см
хэмжээний 50-60 /30-40/[1]
хуудастай номын маягаар хэвлэгдэж, дараах дугаарууд нь буюу 1914 онд хэвлэгдсэн
арван зургаан дугаар нь 34х26 см 6-10 нүүртэй сонины хэлбэрээр нийтлэгдэж,1914
оны 8 сарын 21 хүртэл бүгд 20 дугаар гарсан бөгөөд төрийн байгууллагуудад
үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд тусгайлан бэлтгэсэн сонин худалдаалах пүүсээр
дамжин худалдаалагдаж байв.[2] “Шинэ толь”-ийг гаргагчид ахны дугаартаа
хэвлэлийн зорилгыг тодорхойлохдоо: “Эдүгээ Монголчууд тулгар төр байгуулж,
тусгаар улс болсноос хойш зүй нь элдэв эрдэмд боловсорч яаравчлан хүчтэй чийрэг
болохыг хичээвээс зохих тул манай бичгийн хороо гадаад олон улсын хэрэглэж буй
зүйл бүрийн эрдмийг товьёолон бичиж, дэвтэр болгон дармал дарж, олон
монголчуудыг эрдэм сурахад нэмэр болгоно. Үүнээс гадна цагийн байдлыг даган
Монгол улс лүгээ холбогдож, чухал сонин зүйлийг хураангуйлан товчилж бичнэ.”[3] гэжээ.
Subscribe to:
Posts (Atom)