Түлхүүр үг: Сургалт, Монголын түүх, хөтөлбөр, зорилт
Сэдвийн үндэслэл: Монгол
улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх их, дээд сургуулийн түүхийн сургалтын
хөтөлбөрт нэгдсэн нэг дутагдал ажиглагдаж байгаа нь хөтөлбөрийн зорилго
тодорхойгүй, хэмжигдэхгүй байх, хөтөлбөрийн зорилгын биелэлтийг хянадаггүй
байдал гэж үзэж байна. Үүний улмаас ямар үр дүнд хүрэх нь мэдэгдэхгүй, үр дүн
хэрхэн илрэх нь ойлгомжгүй, суралцагчид хөтөлбөрийн зорилгыг биелүүлсэн эсэх нь
мэдэгдэхгүй байгаа нь эцэстээ сургалт үр
дүнтэй болж буй эсэхийг мэдэх боломжгүй болгодог. Бид нийгмийн болон хувь хүний
хэрэгцээ шаардлагыг сургалтын хөтөлбөрт зөв тусгаж, зорилгоо оновчтой,
хэмжигдэхүйц, биелэгдэхүйц тодорхойлж байх нь сургалтын үр дүнд шууд нөлөөлнө.
Тиймээс одоогийн сургалтын хөтөлбөрийг дахин эргэн харж, засч сайжруулах
хэрэгцээ зайлшгүй байгаа билээ.
Судалгааны
арга зүй: Бид хичээлийн агуулгыг хөтөлбөрийн
зорилттой харьцуулж, хөтөлбөрийн зорилтын биелэлтийг давхацлын зэргээр
тодорхойлж, явцын болон төгсөлтийн үнэлгээ хичээлийг хөтөлбөрийн зорилтод чиглүүлж
байгаа эсэхэд дүн шинжилгээ хийв. Давхацлын зэргийг тодорхойлохдоо дараах
томьёог ашиглав.
t- хөтөлбөрийн зорилт,
үр дүнгийн давхацлын зэрэг
m- шалгуураар үнэлэгдэж
авсан нийт оноо
n- шалгуураар авбал
зохих дээд оноо
Үр дүн: Хөтөлбөрийн зорилт дахь мэдлэг, чадвар эзэмшүүлэх зорилт
бүх агуулгад багтсан, харин ухаарал сургамж авах зорилт нийт агуулгын 36%-д,
хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх зорилт 27%-д багтжээ.
Хөтөлбөрийн зорилтын биелэлтийг агуулгын дагуу 9 бүлэг,
61 асуулт бүхий шалгуураар мэдлэг, чадвар, хандлага, хэрэглээ гэсэн үндсэн
дөрвөн чадварын хүрээнд санамсаргүй сонголтоор 45 оюутнаас авч, үр дүнг
үнэлэхэд нийт 5490 оноо авахаас 3439 оноос авч зорилтын давхацлын зэрэг 0.62
гарчээ. Эндээс харвал хөтөлбөрт тавигдсан зорилго биелэгдсэн байна.
Хөтөлбөрийн зорилтыг хичээлийн агуулгатай харьцуулахад
хандлага, хэрэглээнд чиглэсэн агуулга цөөн байна. Зорилтын биелэлтийг үнэлэхэд
ч мөн адил мэдлэг, чадварт чиглэсэн сэдвийн зорилт илүү биелэсэн, хандлага
хэрэглээнд чиглэсэн сэдвийн зорилго харьцангуй доогуур зэрэгтэй гарч байна.
Багш нарын баримталж буй удирдамжаас хичээлийн үнэлгээ нь
бүгд мэдлэг, тайлбарлан ярих чадварыг үнэлэхэд чиглэж байна. Харин бусад
чадварууд болон хэрэглээ, хандлагыг үнэлэх тал хангалтгүй байгаа нь судалгааны
явцад ажиглагдав.
Үр дүн,
дүгнэлт
Хөтөлбөрийн зорилтуудын хүрээнд хичээлийн агуулгын уялдаа
харьцангуй, хичээлийн зорилтод мэдлэг, чадвар, хандлага, хэрэглээ гэсэн үндсэн
дөрвөн зорилт тусгагдсан боловч оюутнууд сүүлийн хоёр чадварыг эзэмших явдал
доогуур байна. Агуулгын хувьд түүхэн ухаарал, сургамж авах, хэрэглэх, түгээн
дэлгэрүүлэхэд чиглэсэн агуулга харьцангуй бага байгаа нь үүнд нөлөөлсөн гэж
үзэв.
Ном зүй
1. Алтангэрэл О. Сургалтын хөтөлбөрийг хэрэглээ төвтэй боловсруулах арга
зүйн зарим асуудал (Инженерийн
зураг зүйн хичээлийн жишээн дээр). Диссертаци. Улаанбаатар; 2008
2. Өнөрнасан Д. Сурагалтын үнэлгээний арга зүйн судалгаа. Докторын зэрэг
горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар; 2014
3. Бэгз Н, Санжаабадам С. Монголын дээд боловсролын чанар: Бодит байдал, хэрэгцээ.
Улаанбаатар; 2001
No comments:
Post a Comment