Menu

Tuesday, February 6, 2018

Сорил (тест) үнэлэх аргачлал

Бид яагаад шалгалтын сорилоо үнэлэх ёстой вэ?
Аливаа ажлын явц, төгсгөлд үр дүнг заавал хэмждэг. Гэтэл тэрхүү шалгуур нь үр дүнг үнэн бодитоор гаргаж чадаж байна уу гэдгийг үнэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны үнэлгээний сорил хүчин төгөлдөр үү гэдэг асуултанд хариулт өгөх хэрэгцээтэй байдаг. Шалгалтын сорилд шинжилгээ хийх нь сургалтын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох нэг үндсэн хэсэг болдог.

Сорил (тест) боловсруулах аргачлал

Та энэхүү нийтлэлийг уншсанаар чанартай сайн сорил хэрхэн боловсруулах тухай мэдээлэл авч сорилын маш олон хэлбэрээс хэдийг нь ашиглаж буйгаа эргэцүүлэх болно. 
 Бид энэ нийтлэлээр сорилын төрөл, хэлбэрийн тухай, сорилыг боловсруулахад юу анхаарах хэрэгтэй байдаг тухай уншигч танаа толилуулж байна.

Sunday, January 21, 2018

Ургийн бичиг хөтлөх аргачлал, ач холбогдол

Монголчууд эрт дээр үеэс уг удмаа тэмдэглэн, ургийн бичиг хөтөлж ирсэн уламжлалтай. Энэ тухай бид үе үеийн сурвалж бичгээс харж болно. Тухайлбал, Монголын нууц товчоонд Чингис хааны дээд өвөг Бөртэ Чоноос эхлэн 500 орчим жил үргэлжлэх 20 үеийн намтрыг товчоолон дурдсан байдаг. Мөн XVI зууны эхэн үед Персийн түүхч Рашид-Ад-дин Судрын чуулган зохиолдоо “Монгол аймгууд удам угсаагаа сайн мэддэг байв. Учир нь Монголын язгууртнууд өвөг дээдсийнхээ угсаа гарвалыг нарийн чанд баримталж, төрсөн хүүхэд болгоноо угсаа удамтай нь танилцуулж сургадаг заншилтай байжээ.

Tuesday, May 23, 2017

VIII БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ОРДНЫ ТҮҮХЭНД ХОЛБОГДОХ НЭГЭН СУРВАЛЖИЙН МЭДЭЭГ НЯГТЛАХ НЬ

tabidugar (tabu duγar), namadugar (nayima duγar) düri-yin boγda gegegen-ten-ü lüngdün-iyer degedü ordun-u doturaqi olan alban-u kümün nar tus tus tušiyal-un keyideg alba-iyan todurqayilan bičiju ergügsen-i qaγuluγsan danγsa (Тавдугаар, наймдугаар дүрийн Богд гэгээнтэний лүндэнгээр Дээд ордны доторх олон албаны хүн нар тус тусын тушаалын хийдэг албаа тодорхойлон бичиж өргөснийг хуулсан данс) хэмээх монголын түүхэнд холбогдох нэгэн сурвалж Монгол улсын үндэсний номын сангийн Монгол судлал, гар бичмэлийн сан хөмрөгт 1594/96 дугаартай хадгалагдаж байна.

Эл сурвалж нь 240мм х 240мм хэмжээтэй, өнгөлөг шар торгоор хавтаслаж цэнхэр торгоор доторлосон, муутуу цаасан дээр худам монгол бичгээр 13 мөрөөр тогтуун хичээнгүй янз бүрийн хэлбэрээр гаргацтай бичсэн 83 хуудас 161 тал гар бичмэл юм.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЛЭЭ ТӨВТЭЙ БОЛОВСРУУЛАХ НЬ “МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ, ЁС ЗАНШИЛ” ХИЧЭЭЛИЙН ЖИШЭЭН ДЭЭР

Түүхийн бус мэргэжлийн ангид үзэж буй “Монголын түүх, соёл, ёс заншил”  хичээлийн агуулгыг илүү парагматик болгох хэрэгтэй. Өнөөгийн түүхийн сургалтын үр дүн сайнгүй байгааг өмнөх жилүүдийн судалгаа харуулсан. Үүнийг сайжруулах арга нь түүхийн хөтөлбөрийн агуулгыг хэрэглээнд суурилан өөрчлөх гэж үзэж байна. Бид зарим сэдвийг ийнхүү өөрчлөн туршихад өмнөхөөс илүү үр дүн гарч байгаа нь үүнийг баталж байна.

Wednesday, August 31, 2016

“МОНГОЛЫН ТҮҮХ, СОЁЛ, ЁС ЗАНШИЛ” ХИЧЭЭЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГЫН БИЕЛЭЛТИЙГ ДАВХАЦЛЫН ЗЭРГЭЭР ҮНЭЛСЭН НЬ



Түлхүүр үг: Сургалт, Монголын түүх, хөтөлбөр, зорилт
Сэдвийн үндэслэл: Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ихэнх их, дээд сургуулийн түүхийн сургалтын хөтөлбөрт нэгдсэн нэг дутагдал ажиглагдаж байгаа нь хөтөлбөрийн зорилго тодорхойгүй, хэмжигдэхгүй байх, хөтөлбөрийн зорилгын биелэлтийг хянадаггүй байдал гэж үзэж байна. Үүний улмаас ямар үр дүнд хүрэх нь мэдэгдэхгүй, үр дүн хэрхэн илрэх нь ойлгомжгүй, суралцагчид хөтөлбөрийн зорилгыг биелүүлсэн эсэх нь мэдэгдэхгүй байгаа нь  эцэстээ сургалт үр дүнтэй болж буй эсэхийг мэдэх боломжгүй болгодог. Бид нийгмийн болон хувь хүний хэрэгцээ шаардлагыг сургалтын хөтөлбөрт зөв тусгаж, зорилгоо оновчтой, хэмжигдэхүйц, биелэгдэхүйц тодорхойлж байх нь сургалтын үр дүнд шууд нөлөөлнө. Тиймээс одоогийн сургалтын хөтөлбөрийг дахин эргэн харж, засч сайжруулах хэрэгцээ зайлшгүй байгаа билээ.

Monday, March 2, 2015

Ургийн бичгийг сэргээн хөтлөх нь

Өдгөө Монголчууд ургийн овгоо шинээр авах, ургийн бичиг хөтөлж, баяр хийх нь элбэг болжээ. Хүмүүс ургийн бичгийг олон язаар хөтөлж байгаа боловч ихэнхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Доктор А.Очир, Ж.Сэржээ нар монголчуудын овгийн тухай судалгаа хийж ургийн бичиг хөтлөх зөвлөмжийг 1995 онд гаргасан. Түүнээс хойш ургийн бичиг хөтлөх тухай олон товхимол гарсан боловч судалгаа багатай, иргэдийн хувийн сонирхлоор бүтсэн зүйлүүд байна. Тиймээс бид энэ удаа эдгээр зөвлөмжүүдийг харьцуулан үзэж басхүү оюутан сурагчдаар олон жил ургийн бичиг хөтлүүлэх явцад гарсан авууштай санааг нэмэн боловсруулж дараах аргачлалыг санал болгож байна.