Menu

Tuesday, February 6, 2018

Сорил (тест) үнэлэх аргачлал

Бид яагаад шалгалтын сорилоо үнэлэх ёстой вэ?
Аливаа ажлын явц, төгсгөлд үр дүнг заавал хэмждэг. Гэтэл тэрхүү шалгуур нь үр дүнг үнэн бодитоор гаргаж чадаж байна уу гэдгийг үнэлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл таны үнэлгээний сорил хүчин төгөлдөр үү гэдэг асуултанд хариулт өгөх хэрэгцээтэй байдаг. Шалгалтын сорилд шинжилгээ хийх нь сургалтын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгох нэг үндсэн хэсэг болдог.

Сорилыг үнэлэхдээ хүндийн зэрэг, найдвартай байдал, ялгах индекс гэсэн гурван үзүүлэлтээр хэмжинэ.

Хүндийн зэрэг: Хүндийн зэрэг нь тухайн сорил хэт хөнгөн байна уу, хэт хүнд байна уу гэдгийг хэмжиж буй арга юм. Хэт хүнд болон хэт хөнгөн бол тухайн сорилоор сурагчдын мэдлэгийг хэмжиж чадахгүй гэсэн үг. Иймээс хүнд хөнгөний зэргийг тодорхойлж байх хэрэгтэй. Хүндийн зэргийг дараах томьёогоор олно.

                                   

0,3 > Хэт хүнд
0,9 < Хэт хөнгөн
0, 60 – 0,65 хооронд байвал тохиромжтой.

Найдвартай байдал: Тухайн сорил нь суралцагчдын онцлогоос үл хамааран тухайн хичээлийг судалсан ямар ч суралцагчдыг бодитой үнэлж чадаж байна уу гэдгийг шалгахад ашигладаг. Адил түвшний хоёр өөр бүлгээс ижил сорилоор авахад үр дүн ойролцоо гарвал сорил найдвартай байна гэсэн үг. Найдвартай байдлыг дараах томьёогоор үнэлнэ.

R- найдвартай байдлын каофицент
К- Шалгалтын нийт сорилын тоо
SS2- Сорил тус бүрийн вариацын нийлбэр
S2- Нийлбэр онооны вариац
Нийлбэр оноо -0.8-с дээш байвал найдвартай байна гэж үзнэ.

Ялгах индекс: Тухайн сорил сурагчдыг мэдлэгээр нь ялгаж чадаж байгаа эсэхийг үнэлнэ. Тодруулбал, Хичээлийг сайтар судалсан суралцагч дутуу судалсан суралцагчийг сорилоор үнэлэхэд мөн адил ялгаатай үр дүн гарах нь зүйн хэрэг. Ийнхүү тухайн сорил ялгаж үнэлж чадаж буй эсэхийг ялгах индексээр шалгаж болдог. Ялгах индекс нь -1-с +1- ийн хооронд байх ба шалгалтын асуулт даалгавар нь + ялгах индекстэй байх ёстой. Харин асуултын ялгах индекс – болох тусам тухайн сорил сурагчдыг мэдлэгээр нь ялгаж чадахгүй байна гэсэн үг. Энгийн  Ялгах индексийг дараах томьёогоор бодно.


ø-Ялгах индекс
Pu – дээд бүлгийн зөв хариулсан хувь
Pl – Доод бүлгийн зөв хариулсан хувь

P pu ба pl хоёрын арифметик дундаж 

Ашигласан материал
Боловсролын хүрээлэн. Суралцагчийн сурлагын үнэлгээ. УБ., 2006
      - Н.Сүмбэрзул. Анагаахын оюутны мэдлэг чадварын үнэлгээг боловсронгуй болгох нь. Анагаах ухааны боловсролын докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2003
     - Д.Өнөрнасан. Сурлагын үнэлгээний арга зүйн судалгаа (Интернетэд суурилсан үнэлгээний жишээн дээр). Боловсрол судлалын докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ., 2014

No comments:

Post a Comment