Миний бие 2019 онд болсон
нэгэн хурал дээр АНУ-ын Конгрессын номын сангийн номын санч, монгол номны мэргэжилтэн, хэл шинжлэлийн доктор
М.Саруул-Эрдэнэ гуайн нэгэн сонирхолтой илтгэлийг сонссон юм. Тэрээр Дилов
хутагт Жамсранжавтай холбогдох хэд хэдэн захидлыг АНУ-ын Конгрессын номын сангаас
олж үзсэн бөгөөд тэдгээрийн агуулгыг харьцуулж үзвэл Жамсранжав нь Монголын
Засгийн Газрын даалгавраар гурав дахь хөрштэй холбоо тогтоохоор хилийн дээс
алхжээ гэсэн дүгнэлтийг хийж байсан билээ. Үүнээс үүдэн ХХ зууны Монгол улс
гурав дагч хөршийн эрэлд гарч хөрш улсуудын геодолитикийн бодлогын нөлөөнд
хавчигдан ямар хувь заяаг туулж ирснийг энэхүү Дилов хутагтын улс төрийн
амьдрал тод харуулж байсан юм.
Tuesday, September 7, 2021
Дилов хутагт Жамсранжав ба Монголчуудын гурав дахь хөршийн эрэл
Saturday, November 28, 2020
Түүхэн сургамжийн нууцыг нээсэн ЦЭВДЭГ ЖАРАН зохиол
Монголын түүхийн мартаж болохгүй хар толбо, олон хүний зүрхийг зүсч, амьдралыг нь орвонгоор нь эргүүлсэн тэр түүхэн үйл явдлын тухай түүх судлаачдын бичдэггүй, барих тавих баримтгүй чимхлүүр үнэнийг хүний сэтгэлийн гүнд үлдтэл бичсэн зохиол бол Цэвдэг жаран.
Sunday, November 15, 2020
МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ
Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой энэ жил тохиож байна. 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Монголын хияд-боржигин аймгийн язгууртан Есүхэй баатрын Өгэлүн хатнаас нэгэн хөвүүн мэндэлсэн нь Тэмүжин байлаа.
Saturday, December 28, 2019
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО БИДНИЙ ҮЕД ХЭРХЭН ХАДГАЛАГДАЖ ИРСЭН БЭ?
Монголын нууц товчоо
зохиол бол бидний үед хүртэл хадгалагдан үлдсэн XIII зууны үеийн хамгийг том бичгийн дурсгал юм. 1990
онд Монголын төрөөс монголын нууц товчооны түүхт 750 жилийн ойг өргөн дэлгэр
тэмдэглэв. Монгол улсын ерөнхийлөгч 2004 онд Монголын нууц товчоог эрхэмлэн
дээдлэх тухай, 2006 онд төрийн ордонд залах зарлиг буулгаж, хичээлийн шинэ
жилийн эхний хичээлийг Монголын нууц товчооны агуулгаар явуулж байх болов. Айл
бүр монголын нууц товчоог, морин хуурын хамт дээдлэн залдаг болов. Энэ бол тус
хөлгөн судар монголчуудын хувьд ямар их үнэ цэнэтэйг бэлхнээ илтгэнэ.
Wednesday, October 16, 2019
АДАМААС ӨМНӨ (Before Adam) ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН

Адамаас өмнө зохиолыг бичигч Жэк Лондон нь 1876 онд Сан Францискод төржээ. Тэрээр
зохиолч, сэтгүүлч, богино түүх, алдартай эссэ бичигч байжээ. Тэрээр анх нэгэн
худалдааны сэтгүүл эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд анхандаа дэлхийн алдартнууд
болон хөрөнгөтнүүдийн талаар бичиж эхэлсэн байна.
Жэк Лондонгийн алдартай зохиолуудаас The
call of the wild, White Fang, Klondike Gold Rush зэргийг нэрлэж болно.
Тэрээр before Adam буюу Адамаас өмнө
зохиолоо Everybody's journal нэртэй нэгэн сэтгүүлд 1906-1907 оны хооронд
цувралаар хэвлүүлж байжээ. Тус зохиол нь эртний хүмүүсийн хувьсал хөгжлийн
тухай, агуйн хүмүүс болон галын хүмүүсийн тухай, тэдний хайр дурлалыг харуулсан
өвөрмөц зохиол ажээ.
Monday, October 7, 2019
ДОЛООН БУРХАН ОДНЫ ДОМОГ
Язгуур нэг ах дүү хоёр авлаж явж
байтал, уулын орой дээр нэг нум сум барьсан хүн эргэцэж байжээ. Тэр хүнийг тэр
хоёул үзээд дэргэд нь очоод “Та энд юу хийж байна вэ?” Гэж асуухаар тэр хүн
хэлжээ. “Тэнгэрийн наадтай, огторгуйн цаадтай нэг шувуу нисч байна билээ. Би
нэг сум харваад орхисон чинь одоо хэр нь бууж ирээгүй. Би түүнийг хүлээж байна”
гэж хэлсний хойно үд хазайхад сая шувуу сумтай нь хамт бууж иржээ. Түүнийг нь
үзээд ах дүү хоёул хэлэлцэж “Чи бид хоёр сайн харваач гэдэг, энэ хүн чи бид
хоёроос илүү чадалтай хүн байна. Чи бид хоёр энэ хүнтэй ах дүү барилдая гэж
хэлье гэж хэлэлцээд тэр хүнд: “Та бидэнтэй ах дүү болно уу” гэж хэлбэл тэр хүн “болно”
гэж хэлжээ.
Tuesday, January 15, 2019
БНМАУ-ЫН АРДЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХ ГАЗРЫН БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГАА (1925-1930)
Монголын ардын
эрүүлийг хамгаалах салбарын түүхийн судалгаа 1990-ээд оноос зогсонги
болж түүх судлалын шинэчлэлээс хоцрох хандлагатай байна. Иймд уг судалгааг
үргэлжлүүлж урагш ахиулах зорилгоор Дотоод явдлын яамны харьяа Ардын эрүүлийг
хамгаалах газрын бүтэц, үйл ажиллагааг тусгайлан авч үзлээ.
1921 оны VIII сарын
15-нд хуралдсан Бүх цэргийн зөвлөлийн тавдугаар хурал Цэргийн эмнэлгийн хороо
байгуулах тухай асуудлыг хэлэлцэж, энэхүү эмчлэх хороонд Зөвлөлт Оросын ба Монгол
ардын Засгийн газрын бүх цэргүүд, энгийн хүмүүст нэгэн адил тусламж үзүүлэх, аливаа
хүн бүхнийг үнэгүйгээр эмчилж байхаар тогтоожээ. Бүх цэргийн зөвлөлийн
тогтоосны дагуу Цэргийн яам элдэв өвчинтэй хүмүүсийг эмчлэх хороо байгуулах
тухай саналаа Засгийн газрын хуралд оруулсан байна. Засгийн газар 1921 оны VIII сарын
21-ний өдрийн арван хоёрдугаар хурлаар уг асуудлыг хэлэлцэж зүйтэй хэмээн
дэмжсэн бөгөөд гагцхүү “Улсын санхүү арвижаагүй, зардлыг хаанаас гаргах нь
тодорхойгүй учир эрхлэх яамнаас дахин боловсруулан тодорхойлж хэлэлцүүлэх”[1]
шийдвэр гаргажээ. Үүнээс үзэхэд, Бүх цэргийн зөвлөлийн Цэргийн эмнэлгийн хороо
байгуулах тогтоол гарсан өдрөөр тус хороог байгуулагдсан[2]
хэмээн үзэж ирснийг нягтлууштай байна. Гэхдээ Бүх цэргийн зөвлөл Цэргийн
эмнэлгийн хороог цэрэг ба энгийн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх чиг үүрэгтэй
ажиллуулахаар тогтоосон тул ардын эрүүлийг хамгаалах салбарын үүсэлд уг тогтоол
чухал холбогдолтой юм.
Subscribe to:
Posts (Atom)


