Menu

Tuesday, February 17, 2015

ЦАГААН САР


Цагаан сарын бэлгэдэл. Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдөр битүүлэх ёсыг үйлддэг. Битүүлэхээс өмнө битүүний бэлтгэл гэж багагүй ажил болцгоодог. Шинийн нэгний урьдах өдрүүдэд айлууд галаа тахидаг уламжлалтай. Харцын тахилга 23-нд, тайжийн тахилга 24-нд гэдэг. Гал тахисны дараа цагаан сарын идээний боов боорцгоо хийнэ. Анхны боовыг хийхээсээ
өмнө халуун тосондоо монгойн дүрсийг гурилаар хийн тосонд буцалгаж хорыг гаргадаг ёс байдаг. Боов нь дотроо бад хэвийн боов буюу ул боов, дугуй боов буюу гавжийн дугуй, самнаа боов, өнгө боов зэрэг олон янз. Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар шинийн нэгнээс эхлэн арван дөрвөн хоногийн турш өөрийн гараар ул боовны хэв сийлэн урлаад тэр хэвээрээ шинийн аван дөрвөний ерөөлийн хурлын боовыг хэвлэсэн болохоор олон Монгол угсаатан ийнхүү хэвийн боовоор голлон идээгээ засдаг болжээ. Занабазарын хийсэн энэхүү боовны хэв Гандантэгчинлэн хийдийн жасын хөмрөгт одоо ч хадгалагдаж байна. энэхүү цагаан сарын бэлтгэл бол хуучин оны худал хазгайг тэгшлэн шинэ ондоо үнэнч шулуун орох гэсэн Монгол хүний бэлгэч зан сэтгэлгээний илрэл юм.

Шинэ хувцастай шинэлбэл тэр жилийн турш өнгө зүс гэрэлтэн цог жавхаатай явна гэж үздэг. Тэр ч атугай шинэ жилийн шинэ сарын өглөө голомт ариулах аргал түлээг шил цармын эр хөх аргал, эрүүл мөчир гишүүгээр өрдөн бадраахыг эрмэлзэн эртнээс бэлтгэдэг учиртай. Энэ нь хуучин оны муу бүхнийг үргээж буртаггүй болгож буй бэлгэдэл юм. 
(Эх сурвалж: Монгол ёс заншил, зан үйлийн товчоон. УБ., 2009)

No comments:

Post a Comment