Menu

Monday, March 2, 2015

Ургийн бичгийг сэргээн хөтлөх нь

Өдгөө Монголчууд ургийн овгоо шинээр авах, ургийн бичиг хөтөлж, баяр хийх нь элбэг болжээ. Хүмүүс ургийн бичгийг олон язаар хөтөлж байгаа боловч ихэнхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Доктор А.Очир, Ж.Сэржээ нар монголчуудын овгийн тухай судалгаа хийж ургийн бичиг хөтлөх зөвлөмжийг 1995 онд гаргасан. Түүнээс хойш ургийн бичиг хөтлөх тухай олон товхимол гарсан боловч судалгаа багатай, иргэдийн хувийн сонирхлоор бүтсэн зүйлүүд байна. Тиймээс бид энэ удаа эдгээр зөвлөмжүүдийг харьцуулан үзэж басхүү оюутан сурагчдаар олон жил ургийн бичиг хөтлүүлэх явцад гарсан авууштай санааг нэмэн боловсруулж дараах аргачлалыг санал болгож байна.

Wednesday, February 25, 2015

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДУУЛЛЫН ТУХАЙ

          Монгол улсын төрийн дуулал нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг, монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл шударга ёс, цог хийморийн бэлгэдэл болдог.
          Монголчуудын анхны төрийн дуулал нь Эртний сайхан хэмээх уртын дуу байсан гэж үздэг. 1930-аад оны үеэс энэ дууг бараг дуулахаа больжээ. Тухайн үед феодалын үеийн дуу хэмээн олон дууг жагсаалт гарган, намын тогтоолоор дуулахыг хорьж байсан агаад тэр жагсаалтад энэ дууны нэр орсон эсэхийг тодорхойглж чадсангүй, аман сурвалжаар хориотой дууны тоонд гарцаагүй орсон гэх авч Ц.Навагчамба агсны цуглуулгад байдаг миний үзсэн жагсаалтад байхгүй байна[1]. Эртний сайхныг 1936 онд алдарт уртын дууч Магсар хурцын Дугаржав монголын уртын дууны түүвэрт оруулан хэвлүүлсэн. Уг дууг төрийн найрын магнай дуу хэмээн найрын эхэнд дуулдаг байжээ.

ШИНЭ ТОЛЬ


     “Шинэ толь” нь 1913 оны 3 сарын 6-с эхлэн сар бүр болон, хоёр сард нэг удаа  хэвлэгдсэн бөгөөд 1913 онд хэвлэгдсэн дөрвөн дугаар нь 23х15 см хэмжээний 50-60 /30-40/[1] хуудастай номын маягаар хэвлэгдэж, дараах дугаарууд нь буюу 1914 онд хэвлэгдсэн арван зургаан дугаар нь 34х26 см 6-10 нүүртэй сонины хэлбэрээр нийтлэгдэж,1914 оны 8 сарын 21 хүртэл бүгд 20 дугаар гарсан бөгөөд төрийн байгууллагуудад үнэгүй тараагдаж, хөдөлмөрчдөд тусгайлан бэлтгэсэн сонин худалдаалах пүүсээр дамжин худалдаалагдаж байв.[2]  “Шинэ толь”-ийг гаргагчид ахны дугаартаа хэвлэлийн зорилгыг тодорхойлохдоо: “Эдүгээ Монголчууд тулгар төр байгуулж, тусгаар улс болсноос хойш зүй нь элдэв эрдэмд боловсорч яаравчлан хүчтэй чийрэг болохыг хичээвээс зохих тул манай бичгийн хороо гадаад олон улсын хэрэглэж буй зүйл бүрийн эрдмийг товьёолон бичиж, дэвтэр болгон дармал дарж, олон монголчуудыг эрдэм сурахад нэмэр болгоно. Үүнээс гадна цагийн байдлыг даган Монгол улс лүгээ холбогдож, чухал сонин зүйлийг хураангуйлан товчилж бичнэ.”[3] гэжээ.
   

Tuesday, February 17, 2015

ЛХАМ БУРХАНЫ ТУХАЙ

Сар шинийн баяраар бурхан шашны хийдүүд арван хангал тахидаг. Эл бурхадын дотор эм дүртэй охин тэнгэр ганцхан байдаг нь Балданлхам бурхан буюу Цог төгөлдөр охин тэнгэр болно. Эл бурханыг битүүний шөнө тахихад эзэгтэй хүний цог жавхлан, айл гэрийн сүлд хийморийг тэтгэн тухайн айлд зочлоод явлаа хэмээн монголчууд үздэг. Зарим айлууд битүүний шөнө гэрийнхээ үүдэнд торгон үнс асгачихаад лхам бурханыг тахиж хоноод маргааш өглөө нь асгасан үнсээ ажиглавал лхам бурханы хүлгийн мөр үлдсэн байдаг ч гэж домоглон ярих нь бий[1]. Мөн билгийн мэлмий гийсэн хутагт хувилгаад луусын тавхайн мөр гэрийн зүүн тотгон дээр тавьсан арвайн дээр гардаг юм гэнэ лээ гэж хууччуул ярьдаг. Лхам бурхан нь хүний нас сүүдрийг уртасган буян заяа соёрхож, өвчин зовлонг арилгадаг. Луус хөлөглөсөн Балданлхам бурхан битүүний шөнө хулгана цагийн үеэс бурханы орноосоо заларч айл бүрийг эргэдэг тул ийнхүү айл бүр гэрийнхээ тотгон дээр “шаш” хэмээх өргөлийг тавьдаг. Ингэснээр Лхам бурханы хөлөг унааг умдаалж, идээшлүүлж байгаа хэрэг юм. Лхам бурханы хөлөг нь хуруугаараа ганцхан инчдэхийн ертөнцийг гурвантаа тойрох увидастай хөлөг аж. Айл бүрээр заларсан лхам бурхан маань үүрээр туулай цагийн багцаанд эргэн морилдог аж. Цагаан сараар айл бүрт амар жаргалыг, хүн бүрт нэгэн насыг авчирдаг шар луус хөлөглөсөн, хөх лагшинтай лхам бурханыг өвлийн лхам буюу Гүнжинлхамо гэдэг[2].

БИТҮҮЛЭХ ЁС

Битүүлэх ёс нь билгийн улирлын сар бүрийн гучнаа тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйг заан хэлсэн бөгөөд байгаль ертөнцийн эл үзэгдлээр уламжлан “Лавай” хэмээх өвлийн адаг сарын гучныг буцаж байгаа буурал жилийн отоглох өдөр буюу хуучин оны битүүрэн хангирсах цаг хэмээн бэлгэдэн. Зан үйлээр бататган үддэг ёстой ажээ. Битүүлэх ёсны гол бэлгэдлийн утга нь байгаль ертөнцийн бодит үзэгдлээс гадна хүн ардын нэгэн жилийн үйл хэргийг дүгнэж дараа жилийн шинэ мөчлөгийг угтаж буй зан үйлээс бүрдсэн олон давхар утгатай бөгөөд чухам эндээс “битүүлэх ёс”, “битүү хоол” идэх зан, дадал үүдэн гарчээ. Битүү хоол гэдэг нь гол төлөв шүүсэн идээ бууз, банш, хуушуурыг хэлнэ. Битүү хоол идэх заншил газар бүрт адилгүй байдаг. Тухайлбал, Говь гурван сайхан орчимд битүүний орой бууз жигнэхээсээ илүү хуушуур хийхийг чухалчилдаг. Энэ нь шинэ он гарч Лхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайхныг хиншүү гарган үлдэн хөөж байгаа юм гэнэ.

ЦАГААН САР


Цагаан сарын бэлгэдэл. Цагаан сарын шинийн нэгний өмнөх өдөр битүүлэх ёсыг үйлддэг. Битүүлэхээс өмнө битүүний бэлтгэл гэж багагүй ажил болцгоодог. Шинийн нэгний урьдах өдрүүдэд айлууд галаа тахидаг уламжлалтай. Харцын тахилга 23-нд, тайжийн тахилга 24-нд гэдэг. Гал тахисны дараа цагаан сарын идээний боов боорцгоо хийнэ. Анхны боовыг хийхээсээ

Wednesday, January 21, 2015

МУБИС-ийн Түүхийн тэнхимийн багш А.Алтанбагана 2015 оны 01 сарын 19-ний өдөр Түүхийн ухааны докторын зэрэг хамгааллаа.

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД, ДООД ХУРАЛ

Ж.ГЭРЭЛБАДРАХ 

/монгол улсын боловсролын их сургуулийн монголын түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор, профессор/

1911 оны Үндэсний хувьсгалаар монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээж, нэгдсэн Монгол улс байгуулах хүнд бэрх тэмцэлд орсон билээ. Монгол даяар улс төр, нийгэм-эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлтийн үзэл санаа түгэн дэлгэрч, зарим нэг бодит ажлууд ч хийгдэж эхэлсэн юм.
Тухайн цаг үеийн дэлхийн улс орнуудын жишгийн дагуу Монголын улс төрийн амьдралд бий болсон нэгэн шинэ зүйл бол парламентын ёсыг үүсгэсэн хэрэг байв. "Монгол улсын түүх" -эд "Монгол улсын зохион байгуулалтад өөрчлөлт гарч, "Улсын хурал"  хэмээх газар дээд, дорд хоёр тинхэмтэйгээр байгуулагдсан явдал санамсаргүй үзэгдэл биш өрнө, дорнодын олон гадаад орны парламент үүссэнтэй төстэй хэрэг"  хэмээн үнэлсэн байдаг.

VIII БОГД ЖИБЗУНДАМБА ХУТАГТЫН ОРДНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ТУХАЙД

А.Ган-Эрдэнэ[1]
Их шавь, Богд Жибзундамба хутагтуудын түүхийг судлахад тэдний ордонд ажиллаж байсан олон лам, хар хүмүүсийн ажил үүргийн тухай тодруулан гаргах шаардлага тулгарч байна.
Бид эл өгүүлэлдээ Үндэсний номын сан болон Үндэсний төв архивын сурвалжийн мэдээнд тулгуурлан VIII Богд Жибзундамба хутагтын орднуудад ажиллаж байсан албаны хүмүүсийн ажил үүргийн хуваарийн тухай зарим асуудлыг тодруулан авч үзэхийг зорилоо.