Menu

Saturday, December 28, 2019

МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО БИДНИЙ ҮЕД ХЭРХЭН ХАДГАЛАГДАЖ ИРСЭН БЭ?

Монголын нууц товчоо зохиол бол бидний үед хүртэл хадгалагдан үлдсэн XIII зууны үеийн хамгийг том бичгийн дурсгал юм. 1990 онд Монголын төрөөс монголын нууц товчооны түүхт 750 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэв. Монгол улсын ерөнхийлөгч 2004 онд Монголын нууц товчоог эрхэмлэн дээдлэх тухай, 2006 онд төрийн ордонд залах зарлиг буулгаж, хичээлийн шинэ жилийн эхний хичээлийг Монголын нууц товчооны агуулгаар явуулж байх болов. Айл бүр монголын нууц товчоог, морин хуурын хамт дээдлэн залдаг болов. Энэ бол тус хөлгөн судар монголчуудын хувьд ямар их үнэ цэнэтэйг бэлхнээ илтгэнэ.