Menu

Wednesday, October 16, 2019

АДАМААС ӨМНӨ (Before Adam) ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН


Адамаас өмнө зохиолыг бичигч Жэк Лондон нь 1876 онд Сан Францискод төржээ. Тэрээр зохиолч, сэтгүүлч, богино түүх, алдартай эссэ бичигч байжээ. Тэрээр анх нэгэн худалдааны сэтгүүл эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд анхандаа дэлхийн алдартнууд болон хөрөнгөтнүүдийн талаар бичиж эхэлсэн байна. 
Жэк Лондонгийн алдартай зохиолуудаас  The call of the wild, White Fang, Klondike Gold Rush зэргийг нэрлэж болно.

Тэрээр before Adam буюу Адамаас өмнө зохиолоо Everybody's journal нэртэй нэгэн сэтгүүлд 1906-1907 оны хооронд цувралаар хэвлүүлж байжээ. Тус зохиол нь эртний хүмүүсийн хувьсал хөгжлийн тухай, агуйн хүмүүс болон галын хүмүүсийн тухай, тэдний хайр дурлалыг харуулсан өвөрмөц зохиол ажээ.

Энэхүү чулуун зэвсгийн үеийн хүмүүсийн тухай сонирхолтой зохиолыг МУБИС-ийн Философийн тэнхмийн багш Ж.Отгонбаяр “Софило” цувралынхаа 6 дугаар ботид орос хэлнээс орчуулан хэвлүүлжээ.

Их бичгийн хүмүүн Б.Ринчен "Заан залуудай" зохиолоо бичих сэдэл санааг энэхүү Адамаас өмнө зохиолоос авсан тухайгаа дурсан бичсэн байдаг. Адамаас өмнө зохиол нь эртний хүнийг танин мэдэхэд тэр тусмаа соёл түүхийн болоод, биологи генетикийн хүчин зүйл, харилцаа холбоог судлахад  санаа сэдэл өгөх тустай зохиол ажээ.

Адамаас өмнө зохиолын зарим сонирхолтой эшлэлүүд:

Өнөө цагийн хүний өндрөөс унаж буй мэт зүүд бол өндөр модонд амьдрагч эртний өвгийн тархины эсийн молекулд үлдэж хоцорсон унах айдсын ой санамж ажээ.

Өвөг дээдэс олноос минь газар хөсөр мөргөн ойчсон зарим нь арга буюу хальж оджээ. 

Өндрөөс явах явдлаас үүдсэн тэдний шок цочирдол тархины эсүүдэд дамжсан нь мэдээж хэрэг боловч тийн унаж ойчсон хүмүүс түүнээс хойш үр удмаа үлдээж амжилгүй тэр даруйдаа өөд болцгоосон аж. Тэгэхээр бид нар бол тийн унахдаа газар хүрч ойчоогүй өвөг дээдсийн үүсэл гаралтай болой.

Зөн совинд хачирхалтай зүйл юу ч байдаггүйтэй адил, зөн совин бол мах цусанд шингэж удамшлаар дамижиж буй дадал зуршлаас илүү зүйл биш.

Эртний хүний шарх сорив одоогийнхныг бодвол хамаагүй түргэн аньж эдгэрдэг байжээ.

Хэд хэдэн балчир хүү бусдын агуй руу орчихсон байна. Тэднийг эхчүүд нэрээр нь дуудаж чадахгүй юм. Яагаад гэвэл нэр ерөөс бий болоогүй байлаа.

Чухамдаа бидний заль, аймхай байдал ер бусын болгоомжтой чанар л залуу ертөнцөд хүрээлэн байсан аймшигт дайснуудынхаа дунд тэсч амьдрах боломжийг олгож байлаа.

Гэрлэлт хамгийн примитив шатандаа байлаа. Хань хосууд байнга хэрэлдэж, салж сарницгаадаг байв. Хэдий тийм ч гэсэн ирээдүйд давамгайлах учиртай моногами ёсны шинж тэмдгүүд бидэнд хэдийнээ мэдрэгдэж байсан.

Эртний бүх овгууд бүгд л зүүн хойд зүгээс ихээхэн айцгааж, учир битүүлэг тийм нэгэн айдаст шаналж санааширдаг байхыг би анзаарлаа. Бүгд баргар түгшүүртэйгээр байн байн зүүн хойшоо харцгаадаг байлаа.

Утаа гээчийг анх удаа харлаа.

Айдсаа үл тоон намайг зовлонд орхихгүй гэсэн шийдвэрийг нь би алтруизмын, бас нөхөрлөлийн мэдрэмжийн шинж тэмдэг хэмээн үзэж байна.

Бидэнд даган дуурайх мэдрэмж маш хүчтэй хөгжсөн байв.

Эрчүүд ч ус зөөхөө больж энэ ажлыг эмэгтэйчүүд өсвөр насныханд аажмаар шилжүүллээ.

Сагс сүлжиж суртал манай өвөг арваас арван хоёр үе өнгөрүүлсэн байж тун магадгүй.

Нүцгэн биеэ халхлах хувцастай хамт бидэнд ичих мэдрэмж үүссэн биз ээ.

Овог бүр задгай газар саатаж уддаггүй, яагаад гэвэл төдөлгүй харанхуй болдог. Тэгэхлээр бүх ертөнц зэрлэг араатны эрхшээл, эзэгнэлд орж ирдэг. Тиймээс хүний элэнц хуланц нар айдсаасаа сүрдэж хэвтэш нүхэндээ нуугдацгаадаг.

Бид чухам харанхуйгаас л айцгаадаг юм. Бидэнд шашны тухай ч, үл үзэгдэх ертөнцийн тухай ч ойлголт байхгүй байв.

Эх сурвалж: 
1. wikipedia.org [search; Jack London, Before Adam]
2. Жек Лондон. Адамаас өмнө. Орчуулсан Ж.Отгонбаяр. УБ., 2019

No comments:

Post a Comment