"БҮРЭН ЭРХЭЭ ХЯЗГААРЛУУЛСАН ТУСГААР ТОГТНОЛ" номын онцлох цохолборууд
1921-1924 оны хоорондох Монголын статус нь өөр хоорондоо зөрчилдсөн хоёр дипломат баримт бичиг болох Монгол Оросын 1921 оны хэлэлцээр, Хятад Оросын 1924 оны хэлэлцээр зэргээр тодорхойлогджээ.
Зөвлөлт Оросын Засгийн Газар нь эхнээсээ Хятадын сюзернитетийн дор Монголын автономийг сэргээх байр суурьтай байсан, энэ нь Хятадтай мөргөлдөх аюулаас зайлсхийх зорилготой нь холбоотой байв.
Хятадын тал түүх давтагддаг гэсэн томьёоллыг Монголын хувьд олонтоо хэрэглэж байсныг мартах учиргүй.
* 1918 онд Хятадын цэргийг Монголд оруулах эсэхийг Цэрэндорж дангаараа шийдэхгүй тул Засгийн Газар дотроо хэлэлцэн Богдод айлтгасны үндсэн дээр Хятадын цэргийг оруулахыг зөвшөөрч байгаагаа 1918 оны 5 сарын дундуур Чэн И-д мэдэгдсэн ажээ.
* Хятадын морьт хороо 1918 оны 9 сарын 3-нд Хүрээнд ирсэн байна.
* 1918 оны зун өвөрбайгальд Зөвлөлт засаг унасан тул Богдын Засгийн Газраас хятад цэргийг буцаах саналыг гарган тавьсан боловч Чэн И Цэрэндоржийг элдвээр аргацаан хятад цэргийг хатуу хяналтад байлгана, шаардлагагүй болсон үед Монголоос гаргана хэмээн ятгаж байв. Улмаар Монголд орж ирсэн хятад цэргийн хороо нь Монголын цэргийн хүчнээс дутмаг учир Чэн И Монголын автономийг татан буулгах талаар шийдвэртэй хөдлөх боломж өгөхгүй, тэрээр цэрэг нэмж ирүүлэхийг хүссээр байжээ.
* Дэлхйн нэгдүгээр дайны дараа их гүрнүүдийн нөлөөний бүсээ хуваах Парисын бага хурлын үеэр Хятадын Шандун мужийг Японд өгөх шийдвэр гарсан нь Хятадад үндэсний хөдөлгөөн бий болох нэг нөхцөл болжээ. Үүнтэй болбоотой Монголын автономийг цуцлах талаар яригдах болжээ. Гэвч Чэн И - гийн зүгээс Монголын автономийг цуцалж болохгүй. Тэгвэл Монголын улам холтгоно. Ер нь Монголын дотоод хэрэгт оролцох хэрэггүй, Монголын асуудал Шандуны хойгоос 10 дахин чухал гэдэг саналыг Бээжинд тавьж байжээ.
* 1919 оны үест нармай Монголын хөдөлгөөн гарсан нь Богдын Засгийн Газрын хүнд байдалд оруулжээ. Нармай Монголын хөдөлгөөний заналхийллийг Монголд хятад цэрэг нэмж оруулах аятай шалтаг гарлаа хэмээн Чэн И шүүрэн авсан байна. Богдын Засгийн Газар Нармай хөдөлгөөнийг Япон дэмждэг гэдгээс эмээсэн үү, Ар Монголыг буриад, баргатай зэрэгцүүлэн үзсэнд дургүйцсэн үү, нэлээд цэргээ урианхайд явуулснаас хүчин мөхөстөнө гэж бодсон уу ямартаа ч уг хөдөлгөөний эсрэг Бээжинг түшихээр дэмжлэг хүссэн нь хачирхалтай юм.
* Богдын зөвшөөрлөөр Хятадын цэргийг нэмж ирүүлэх хүсэлтийг Цэрэндорж өөрөө Чэн И-д хандан 1919 оны 6 сарын 27-нд тавьжээ. Монголчуудын санаа бодол хувирахаас өмнө хүсэлтийг онц яаралтай шийдвэрлэхийг Чэн И хүссэн тул Хятадын цэрэг яаран автомашинаар 1919 оны 8 сарын 19-нд Хүрээнд иржээ.
* Монголд Хятадын цэрэг оруулах хүсэлтийг яаравчлан шийдвэрлэсэн Бээжингийн бодлого нь Хилийг хамтран хамгаалах бус ямар ч хамаагүй шалтгаар Монголд цэрэг оруулж Хиагтын хэлэлцээрийг цуцлах, Монголын автономийг устгах нөхцлийг бий болгоход оршиж байв.
** Хятадын цэргийг Хүрээнд оруулсан нь Богдын Засгийн Газар дотроо эв нэгдэлгүй, гуйвамтгай цаашилбал улс төрийн туршлага, эр зориг дутсаных байв.
* Коминтерний дорнодын хэлтсээс "Автономит Монгол бол хувьсгалт Орос" хэмээх барим бичгийг 1919 12 сард гаргасан байна. Уг бичигт Монгол нь Оросын зам харилцааг Хятадын цэргээс хамгаалах буфер болох, нөгөө талаар эдийн засгийн хувьд Орост хэрэгтэй тул Монголын автономийг дэмжих нь зүйтэй гэж үзжээ.
* Карахан "Москва нь Монголд зөвхөн автономит эрх олгох явдлыг зуучлах зорилгоор Бээжинтэй харилцана гэдгээ илэрхийлсэн байна. ЗОУ-ын гадаад бодлого Хятадтай харилцаа тогтоож харилцан хүлээн зөвшөөрөх явдалд анхаарал хандуулж харин Монголыг Хятадын бүрэлдэхүүнд автономит эрхтэй байна гэж нэгэнт тогтсон байжээ.
* Бээжингийн Засгийн Газар цэргээ Монголд илгээх шийдвэрийг 1921 оны 5 сард гаргасан нь Монголд байгуулагдсан АТЗГ, Монголд эхэлсэн хувьсгалд заналхийлжээ. Энэ мэдээ ЗОУ-ыг цочирдуулж Хятадын ЗГ-ыг зөвшөөрлийг хүлээлгүй Жан Золингаас өрсөж Монголд цэрэг оруулах, Монголын асуудлаар хиагтын жишгээр гурван талын хэлэлцээр хийх саналыг Хятадын талд тавьжээ.
* ЗОУ нь Хятадын цэрэг Монголд орж ирвэл Орос Хятадын хооронд мөргөлдөөн гарахаас болгоомжилж байжээ. Иймд энэхүү мөргөлдөөнөөс сэргийлж АЗГ-ын тэргүүлсэн автономит Монголыг Хятадын бүрэн эрхийн доор бүрэлдэхүүнд нь байхыг хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийг 1915 оны Хиагтын хэлэлцээртэй адилаар байгуулах саналыг Хятадын Засгийн Газарт Москвагаас тавьсан байна.
** Ерөнхий сайд Бодоо АНУ-ын консул Сокобинд хандан "Монгол Хятадын хооронд байгуулах хэлэлцээрт АНУ нэгдэн орж баталгаа болох, Монгол Хятадын харилцаанд хаант Оросын гүйцэтгэж байсан үүргийг АНУ авах хүсэлтийг тавьжээ. Үүнийг сонссон Шумяцкий нэлээд сандран АЗГ-аас ЗОУ-д хандан Монгол Хятадын хооронд зуучлах хүсэлтийг тавихыг хүссэн байна. Бодоогийн алхам зөв байсан бөгөөд үүний улмаас Монгол Оросын хэлэлцээр явуулахаар Москваг зорих төлөөлөгчдөд Ерөнхий сайд Бодоо багтаагүй бөгөөд хожим түүнийг огцруулах үндсэн шалтгаан болжээ.
** ЗОУ Монгол улсын Засгийн Газартай 1921 онд харилцан найрамдлын хэлэлцээр байгуулж, талууд харилцан бие биеийн нутаг дэвсгэрт дайсагнагч хүчин тэдгээрийн зэр зэвсэг байрлуулахгүй, оруулахгүй гэж тохирсон байна. Энэ нь ЗОУ-д Монгол Оросын урт хилийг найрсаг хөршөөр хамгаалуулах, Алс дорнодын төмөр замыг хамгаалахад чухал ач холбогдолтой байжээ. Энэ нь Монголын талаар Хятадтай харилцах харилцаандаа давхар барьц олж авсан бөгөөд угтаа Петербургийн 1881 оны хэлэлцээр, Монгол Оросын 1912 оны хэлэлцээрийн үргэлжлэл байв.
** 1921 оны хэлэлцээрээр Монголын Засгийн Газрыг хүлээн зөвшөөрсөн боловч түүнийг олон улсын эрх зүйс субьект хэмээн хүлээн зөвшөөрөх явдлыг Зөвлөлт Хятадын 1924 оны хэлэлцээрээр хязгаарласан байна.
* Хятадын хэвлэлд энэ талаар "Том ашиг сонирхол хөндөгдсөн тул Монголчууд чөлөөлөгчийнхөө золиос боллоо. Карахан Бээжинд ганцхан зорилготой ирсэн нь ДХТЗ-ыг авах, болж өгвөл Зөвлөлт засгийг хүлээн зөвшөөрүүлэх, энэхүү зорилгоо биелүүлэхийн тулдтэрээр большевик дэгээнд өлгөгдсөн Монгол хэмээх өт хорхойг Хятадад хаяж өглөө. Хятад харин энэ уурганд баригдах болов уу" хэмээн бичиж байв.
* 1924 оны 5 сарын 31-нд ЗСБНХУ, БНХАУ-ын хооронд асуудлыг зохицуулах ерөнхий зарчмуудын тухай хэлэлцээрт Карахан, Веллингтон Ку нар гарын үсэг зуржээ. Тус хэлэлцээрийн 5-р зүйлд: ЗСБНХУ нь Ар Монголыг ДИУ-ын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч Хятадын суверенитетийг хүндэтгэнэ." гэсэн байв.
* Энэ хэлэлцээр нь Монгол Оросын 1921 оны хэлэлцээрийн заалтад харшилж Монгол улсын эрх зүйн байдлын талаар хоёрдмол ойлголт төрүүлэхэд хүргэжээ.
* Унгерн Монголд цөмөрснийг өвөрбайгалийн төмөр замийг өмнөдөөс ирж таслах гэсэн цэргийн ноцтой аюул занал хэмээн ЗОУ хүлээн авч, Улаан цэргийг Монголд оруулах шийдвэр гаргахад хүргэсэн байна. Харин Коминтерн Монголд хувьсгалт хөдөлгөөний идэвхижүүлэх аятай нөхцөл бүрдэх нь, Хятадыг өдөөхгүйгээр цагаантны эсрэг Монголын хувьсгалчдыг зэвсэглэх боломж гарлаа гэж үзжээ.
* Бээжингийн Засгийн Газар Монголд цэрэг оруулахыг хүссэн Чичериний нотуудыг 1920 оны 12 сарын 21-нд албан ёсоор хүлээн авч "дотоод асуудлаа гуравдагч талын оролцоогүй зохицуулж чадна, улаан цэрэг хил давахыг Хятадын газар нутгийн халдашгүй байдлыг зөрчсөн хэмээн үзнэ. Хятадын орон нутгийн эрх баригчид ЗОУ-аас цэргийн дэмжлэг хүссэн гэдэг нь үнэн байдалд нийцэхгүй, цаашид шаардлага гарах тохиолдолд санал болгосон ч цэргийн тусламж хүлээн авахгүй" хэмээн няцаасан хариу өгчээ.
* Унгерн АДБНУ-д цөмрөхийн тулд л Монголыг түшиц болгон ашигласнаас Монголн тусгаар тогтнолыг сэргээсэн гэх ийм зорилго агуулан Монголд ирсэн гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүй.
* Унгенийг дарахаар Бээжингийн Засгийн Газар цэргээ Монголд илгээхээр шийдвэрлэсэн байна. Харин Улаан цэрэг Монголд орсноор Жан Золингийн цэргийг Монголд орох явдлыг зайлуулж Монголд АЗГ бэхжих боломжийг олгожээ.
* ЗОУ-ын зүгээс Монголд явуулах байлдааны үйл ажиллагаа дууссан хэмээн үзэж 1921 оны 9 сарын 14-нд аялан байлдах корпусыг татан буулгаж ангиудыг нь намар оройтож сэрүүсэхээс өмнө Монголоос гаргажээ. Харин 1300 гаруй бие бүрэлдэхүүнтэй 308 дугаар буудлагын хороог Хүрээнд үлдээсэн байна. Оросын цэрэг Хүрээнд үлдсэнийг Бээжингээс буруутгаж дараа дараагийн хоёр улсын хэлэлцээр хийх эхний алхам нь Улаан цэргийг Монголоос гаргах байх болно хэмээн Бээжингээс үзэж байв.
* Чичерин манай морьт дивизион байгаагүй бол Монголд төрийн эргэлт гарч Монголыг ЗХУ-аас салгаж Жан Золин, Япон, цагаантны түшиц болгож болзошгүй байсан гэж байв.
** Зөвлөлтийн морьт дивизионыг үлдээх гэдэг нь Монголд зүүнтний төрийн эргэлт хийхийн тулд Монголын дотоодод Зөвлөлтийг үл таашаагч, өөрийн бодолтой улс төрийн хүчин засгийн эрхэнд гарахаас сэргийлж ингэснээр дотоод хэрэгт цэргийн хүчээр хөндлөнгөөс оролцоход бэлэн байх зорилго агуулж байжээ. Монголын дотоод улс төрийн байдал Зөвлөлтийн төлөвлөгөөгөөр болж цэгцрэх нь тодорхой болмогц 1928 оны намар цэргээ өмч хэрэглэлийн хамтаар Монголоос татан гаргасан байна.
No comments:
Post a Comment