Menu

Wednesday, October 16, 2019

АДАМААС ӨМНӨ (Before Adam) ЗОХИОЛЫН ТУХАЙ ТОВЧХОН


Адамаас өмнө зохиолыг бичигч Жэк Лондон нь 1876 онд Сан Францискод төржээ. Тэрээр зохиолч, сэтгүүлч, богино түүх, алдартай эссэ бичигч байжээ. Тэрээр анх нэгэн худалдааны сэтгүүл эрхлэн гаргаж эхэлсэн бөгөөд анхандаа дэлхийн алдартнууд болон хөрөнгөтнүүдийн талаар бичиж эхэлсэн байна. 
Жэк Лондонгийн алдартай зохиолуудаас  The call of the wild, White Fang, Klondike Gold Rush зэргийг нэрлэж болно.

Тэрээр before Adam буюу Адамаас өмнө зохиолоо Everybody's journal нэртэй нэгэн сэтгүүлд 1906-1907 оны хооронд цувралаар хэвлүүлж байжээ. Тус зохиол нь эртний хүмүүсийн хувьсал хөгжлийн тухай, агуйн хүмүүс болон галын хүмүүсийн тухай, тэдний хайр дурлалыг харуулсан өвөрмөц зохиол ажээ.

Monday, October 7, 2019

ДОЛООН БУРХАН ОДНЫ ДОМОГ



Язгуур нэг ах дүү хоёр авлаж явж байтал, уулын орой дээр нэг нум сум барьсан хүн эргэцэж байжээ. Тэр хүнийг тэр хоёул үзээд дэргэд нь очоод “Та энд юу хийж байна вэ?” Гэж асуухаар тэр хүн хэлжээ. “Тэнгэрийн наадтай, огторгуйн цаадтай нэг шувуу нисч байна билээ. Би нэг сум харваад орхисон чинь одоо хэр нь бууж ирээгүй. Би түүнийг хүлээж байна” гэж хэлсний хойно үд хазайхад сая шувуу сумтай нь хамт бууж иржээ. Түүнийг нь үзээд ах дүү хоёул хэлэлцэж “Чи бид хоёр сайн харваач гэдэг, энэ хүн чи бид хоёроос илүү чадалтай хүн байна. Чи бид хоёр энэ хүнтэй ах дүү барилдая гэж хэлье гэж хэлэлцээд тэр хүнд: “Та бидэнтэй ах дүү болно уу” гэж хэлбэл тэр хүн “болно” гэж хэлжээ.