Бид яагаад шалгалтын сорилоо үнэлэх ёстой вэ?
Аливаа ажлын явц, төгсгөлд үр дүнг заавал хэмждэг. Гэтэл тэрхүү шалгуур нь
үр дүнг үнэн бодитоор гаргаж чадаж байна уу гэдгийг үнэлэх шаардлагатай. Өөрөөр
хэлбэл таны үнэлгээний сорил хүчин төгөлдөр үү гэдэг асуултанд хариулт өгөх
хэрэгцээтэй байдаг. Шалгалтын сорилд шинжилгээ хийх нь сургалтын үнэлгээний
тогтолцоог боловсронгуй болгох нэг үндсэн хэсэг болдог.