Menu

Monday, March 2, 2015

Ургийн бичгийг сэргээн хөтлөх нь

Өдгөө Монголчууд ургийн овгоо шинээр авах, ургийн бичиг хөтөлж, баяр хийх нь элбэг болжээ. Хүмүүс ургийн бичгийг олон язаар хөтөлж байгаа боловч ихэнхдээ түүхчлэн бичих, хүснэгтлэн зурах үндсэн хоёр аргыг хэрэглэж байна. Доктор А.Очир, Ж.Сэржээ нар монголчуудын овгийн тухай судалгаа хийж ургийн бичиг хөтлөх зөвлөмжийг 1995 онд гаргасан. Түүнээс хойш ургийн бичиг хөтлөх тухай олон товхимол гарсан боловч судалгаа багатай, иргэдийн хувийн сонирхлоор бүтсэн зүйлүүд байна. Тиймээс бид энэ удаа эдгээр зөвлөмжүүдийг харьцуулан үзэж басхүү оюутан сурагчдаар олон жил ургийн бичиг хөтлүүлэх явцад гарсан авууштай санааг нэмэн боловсруулж дараах аргачлалыг санал болгож байна.